УИХ-ын гишүүд нэгдсэн чуулганы хуралдаандаа оролцохгүй байх тохиолдол байдаг. Тэгвэл зарим байнгын хорооны хуралд гишүүд ирцээ бүртгүүлээд буцаад гардаг тохиолдлууд байсаар байна.
Хуралдаа оролцоогүй гишүүдээс тайлбарыг нь сонслоо.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг" Нийслэлийн багц хуулийн асуудлыг хэлэлцээд эдийн засгийн байнгын хорооны хуралд орж амжсангүй. Улсын төсөв хэлэлцэж байгаа үед хурлууд давхацдаг. Би 3 байнгын хороонд байдаг. Гэхдээ надад түүртэх зүйл байдаггүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ" Би сая хөдөө аж ахуйн байнгын хороонд асуудал орууллаа, ажлын хэсгийг ахалж байгаа учраас хэлэлцүүлж батлуулаад гарч ирлээ. Би 3 байнгын хороонд байдаг. Өнөөдрийн хувьд нэг байнгын хорооны хуралдаа орж амжсангүй
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг" Эдийн засгийн байнгын хороогоор цагалбар батлах ёстой байсан. 8 гишүүн хуралдаа ирцээ бүртгүүлээд гарсан тохиолдол гарлаа. Зарим гишүүдийн хурал давхацсан" гэв.
Шууд дамжуулалт үзэх: