Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Гадаад мэдээ
2023.11.16 12:29
539
Европын Холбоо Украйн болон Молдив улсыг өөрийн гишүүн улс болгох төлөвтэй байна

Европын холбоо Украйн, Молдав улсуудыг гишүүнээр элсүүлэх үйл явцаа албан ёсны хэлэлцээрээ эхлүүлж болзошгүй байна. Молдав улсын Ерөнхий сайдын орлогч Николае Попеску “Энэ бол Манай улс ЕХ-нд өөрийн улсын байр сууриа бататгах түүхэн амжилт төдийгүй түүхэн боломж” хэмээжээ.

Мягмар гаригт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ЕХ-ы гишүүн улс болохын тулд өөрсдөөсөө шаардлагатай дараагийн алхмуудаа хийхээр бэлтгэж байна. 

Тодруулбал, Европын холбооны стандартуудыг нэвтрүүлэх замаар өөрийн улсын институцыг бэхжүүлэхээр ажиллаж байна гэсэн бөгөөд үүнийг нь хэвлэлээр “Украйн улс Европын холбооны гишүүн болох болно хэмээн мэдээлсэн байна.  

Лхагва гаригийн үдээс хойш хоёр улсын зүгээс Европын холбоонд нэгдэхийн тулд өөрийн улсын шүүх засаглал, авлига, эдийн засаг, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, цөөнхийн эрхийн асуудалд ямар ахиц гаргасан тухай 1200 хуудас бүхий албан ёсны дүгнэлт хэвлэгдэх юм.

Энэхүү дүгнэлтээс гарсан зөвлөмжид үндэслэн 12 дугаар сард болох Европын холбооны дээд хэмжээний уулзалтаар тухайн улсууд албан ёсоор нэгдэх эсэх нь тодорхой болно.  

 

 

Эх сурвалж: The Guardian  Бэлтгэсэн: Б.Болор-Эрдэнэ