Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.17 18:04
2178
"Гоёл 2024” наадамд 20 гаруй загварын агентлаг оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2024” наадам болж байна. Монголын хувцас, загварын тэргүүн дээд тус наадам нь энэ удаа 36 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Тодруулбал, "Гоёл 2024” наадмын анхан шатны  шалгаруулалтад 160 гаруй оролцогч өрсөлдсөнөөс 75 модель дараагийн шатанд шалгараад байгаа юм. Мөн энэ жил тус наадамд 20 гаруй загварын агентлаг  оролцож байна. 

Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 жилийн түүхтэй тус наадмаар топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчийг шалгаруулдаг гэдгээрээ онцлогтой юм.