Богдхан уулын дархан цаазат газрын Төр хурахын амны чиглэлд хоёр буга төмөр замын хамгаалалтын хашааг давж орсноор галт тэргэнд дайруулсан осол гарчээ.
Энэ талаарх мэдээллийг анх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны 22 цаг 40 минутад машинист н.Батхишиг Төмөр замын удирдах газарт мэдээ өгсөн байна. Тус мэдээллийн дагуу Хамгаалалтын захиргаа болон Төмөр замын Цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажилласан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн хоёр бугыг хулгайн анчид агнасан мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж байгаа тул иргэд, олон нийт та бүхэн буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг санууллаа.