Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.20 18:00
7647
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Шар бүс"-ийг байгууллаа

Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхэд байрлах Ерөнхий боловсролын 102 дугаар сургууль орчмын 50 метр замд “Анхааруулга бүхий шар бүс”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр байгууллаа.

Гадны орны туршлага буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад 2015 онд сургуулийн орчмын уулзвар, гарц дээр зам хөндлөн гарахаар хүлээж байгаа хүүхдүүдийг жолооч нар анзаардаггүй “Сохор цэг"-ийг тодорхойлж, түүний дагуу жолооч нарт эдгээр сохор цэгүүдэд хүүхдүүдийг амархан харагдуулахын тулд "Шар бүс" байгуулах ажлыг эхлүүлж байсан бөгөөд сохор бүсүүдийг тод шар өнгөөр будсанаар гудамж, зам хөндлөн гарахаар зогсож байгаа хүүхдүүдийг жолооч харж зам тавьж өгдөг болсон бөгөөд хүүхэд осолд өртсөн тохиолдол буурсан тул энэ ажлыг тус улсад хэрэгжүүлэн ажиллаж байна.

"Шар бүс"-ийг бий болгосноор хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлээс хамгаалах, жолооч нарын сонор сэрэмж дээшлэх зэрэг ач холбогдолтой юм.