УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан 2016-2020 оны хоооронд тус дүүргийн Засаг даргаар хоёр ч удаа томилогдож, ажилласан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдож, Баянзүрх дүүргийг төлөөлж буй.
Газрын дээрмийн асуудалд нэр холбогдож байсан эрхэм гишүүн танхимдаа хүртэл хөлчүүрхэж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ам муруйж байсан удаатай. Тэгвэл энэ удаа УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцья.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн жилийн орлого 2021 онд 169 сая төгрөг байсан бол 2022 онд 1 тэрбум 453 сая болж өссөн байна.
Харин түүний гэр бүлийн орлого 12 сая. Тэрбээр 226 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркын автомашин, 220 саяын үнэт эдлэлтэй.
Түүнчлэн 2 тэрбум 500 саяар үнэлэгдэх нэг орон сууц, нэг хашаа байшинтай.
Дотоодын банк санхүүгийн байгууллагад 362 саяын хадгаламжтай бол бусдаас 300 сая төгрөгийн авлагатай. 100 сая төгрөгийн өв залгамжлалын хөрөнгөтэй хэмээн ХОМ-тээ тусгажээ.