Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.22 14:36
730
Б.Дэлгэрсайхан: 12 сард багтааж метро барих олон улсын тендер зарлана

Метро барих Засгийн газрын шийдвэр гарсан талаар Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. 

Тэрээр" Нийтийн тээврийг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах, их багтаамжийн метро барих асуудлыг 11-р сарын 15-ны Засгийн газрын хурлаар танилцуулсан. Өнөөдрийн хуралдаанаар метро барих ТЭЗҮ-г боловсруулах үүрэг өглөө. 12 сардаа багтааж Олон Улсын тендер зарлана, Үүний дараа барих ажил эхэлнэ.

Түгжрэлийг бууруулах хүрээнд Засгийн газрын түвшинд түүхэн шийдвэр гарлаа.  Өмнө нь Бат-ҮҮл дарга метро барих асуудлыг ярьж байсан, олон жил дуншиж ирсэн асуудал шийдэгдлээ. Хөрөнгө мөнгөний тухайд ТЭЗҮ боловсруулагдсаны дараа төсвийг Засгийн газар шийдэж өгнө" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: