Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.22 16:46
7794
2011 оны метротой болох мөрөөдөл 2028 онд биеллээ олох уу...

Метротой болохын мөрөөсөл болсон Монголын ард түмэн 2028 онд мөрөөдлөө биелүүлж метрогоор зорчих уу... Метротой болгоно гэх амлалтаар эрх баригчид шоу хийсээр хэд хэдэн хотын даргын нүүр үзлээ.

2011 онд Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр метро барих асуудлаар арлын Япон орныг зорьж 2017 онд Монголчууд метрогоор зорчино хэмээн сүр дуулиантайгаар мэдээлж байв.

Зургаахан жилийн дараа бид метрогоор зорчино гэх мөрөөдөл  тухайн үеийн хотын даргатай хамт арчигдав. Үүнээс хойш сонгогдсон хотын дарга нар метрогоор шоудсаар л...  Амлалт биеллээ олсон бол бид хуучин автобусандаа бөгс эргэх зайгүй чихэлдэж явахгүй л байсан биз ээ.

Өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан “2028 онд Улаанбаатар хотын иргэд метрогоор зорчино”  хэмээн ам гарав.  

2011 оны мөрөөдөл 2028 онд биеллээ олох болов уу...

Шууд дамжуулалтыг үзэх: