Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.23 10:05
2717
ХОЁР тэрбумын СПОРТ ЗААЛАНДАА жулдсан сагсны шийд

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд  2 тэрбум төгрөгийн төсвөөр спорт заал баригдаж буй. Спорт заалны зураг төсвийг Улаанбаатар хотын “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК хийсэн бол барилгын ажлыг “Морин сувд констракшн” ХХК хийж гүйцэтгэж байна. 

Тус спорт заалны барилгын ажил 2023 оны 6 дугаар сард эхэлжээ. Барилгын ажил үргэлжилж байгаа ч шинэхэн спорт зааланд байрлуулсан сагсны шийт нь хангалтгүй байгааг олон нийт шүүмжилсэн.  

Тодруулбал,

Иргэн: "2 тэрбумын спорт зааланд 2 сая хүрэхгүй төгрөгийн сагсны шийт хийж байна. Хөдөө суманд гэхээрээ хямд муу, чанаргүй зүйл хэрэглэх ёсгүй. Ажил хийж байгаа бол сэтгэлтэй хандмаар байна. Анх тендерт ороход нь ямар зураг, төсөвтэй байсныг хармаар байна" гэжээ.