Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.23 10:51
10246
Дотроо хагаралтай АРДЧИЛСАН намаас залуучууд нь дайжих болжээ

Ардчилсан намын хувьд өнгөрсөн хугацаанд дотооддоо хагаралтай, гишүүд дэмжигчдээ эргэлзээтэй байдалд оруулсан, улс төрийн намын рейтинг нь унаж сонгогчдынхоо урмыг хугалсан он жилүүд байв. 

Гэвч өнөөдөр урьдын адил нэг баг болж, нягт ажиллаж ялалтад хүрч чадна гэж жирийн гишүүд нь горьдлого тээн харж байгаа ч намынх нь дотоод фракц, бүлэглэлүүдийн тэмцэл улам ширүүсэж С.Баярцогт, Женко Х.Баттулга нарт хуваагдан өөр хоорондоо толхилцож байх хооронд намын дарга Л.Гантөмөрт нь АТГ -с эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Ардчилсан нам нь ардчилсан үнэт зүйлтэй ч түүнийхээ төлөө бодлого шийдвэрээ гаргаж явах биш зөвхөн фракцуудын эрх ашиг, амбицыг хангахын төлөө байгаа тул намын зарим залуусын намдаа үл итгэх шалтгаан нь болж байгаа бололтой.

Учир нь Ардчилсан намын залуусын төлөөллүүд намаасаа гарч ХҮН намыг сонгох жим татагджээ.

Тэдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, АНХорооны дэд дарга байсан Д.Баярбилэг юм.Хэнтий аймгийнхан ирэх онд болох Улсын Их хурлын сонгуульд ардчилсан намаас Д.Баярбилэгийг өрсөлдөх таамгийг дэвшүүлж байсан ч тэрээр намын гишүүнээс татгалзах өргөдөлдөө гарын үсэг зуржээ.