Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.23 11:05
1116
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "амжилтын гарц" сургалт боллоо

СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ “АМЖИЛТЫН ГАРЦ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО. 

Монголын урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо нь Монгол улсын Соёлын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” хөтөлбөрийн хүрээнд соёл, урлагийн салбарын ажилчид, чөлөөт уран бүтээлчид, удирдлагын ажилтнуудын дунд “Амжилтын гарц” зохистой хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхлэлтийн үндсэн зарчмуудын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 11 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа.