Улс төр
2023.11.23 16:12
3291
#ХОМ: "Саран ижий" Д.Сарангэрэл гишүүний гэр бүлийн орлого 2.9 ТЭРБУМ ТӨГРӨГ

УИХ, Засгийн газрын гишүүдийн АТГ-т жил бүр мэдүүлдэг ХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлгийг цувралаар танилцуулж буй. 

Энэ удаа Хан-Уул дүүргээс УИХ-д хоёронтой сонгогдож, энэ хугацаандаа Эрүүл мэнд, Байгаль орчин аялал жуулчлал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Саранчимэгийн ХОМ-ийг хүргэе.

Тэрбээр ХНХ-ын сайдаар томилогдоод удаагүй байхдаа ард иргэдээ улны хэмээн хэлсэн нь суудлаасаа буух шалтгаан болсон юм. 

"Саран ижий" Д.Сарангэрэлийн өөрийн жилийн орлогоо 2021 онд 39 сая гэж мэдүүлж байжээ. Харин 2022 онд түүний орлого 44 сая төгрөг болж нэмэгдсэн байна. 

Харин 2021 онд гэр бүлийнх нь жилийн орлого 3.1 тэрбум байсан бол 2022 онд 2.9 тэрбум болж буурсан аж. 

Гэр бүлийн орлого нь 1 тэрбум орчим төгрөгөөр буурсан ч сард 241 сая төгрөгийн орлого олдог нь ХОМ-ээс нь харагдана.    

Тэрбээр 500 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, хоёр үйлчилгээний зориулалттай обьекттой. Түүнчлэн  60 саяын Toyota, Land Cruiser 200 маркын нэг автомашинтай бөгөөд 16 сая төгрөгийн өмчлөх, эзэмших газартай гэжээ.  

Дотоодын банк санхүүгийн байгууллагад 660 сая төгрөгийн хадгаламжтай бол авлага болон зээлгүй аж. 

"Стимо" ХХК, "Концепт сити" ХХК, "Гэгээн секюритиз" ХХК, "Гэгээн далай" ХХК, "Брават Монголиа" ХХК, "Гэгээн Концепт" ХХК зэрэг 6 компанид 100 хувийн эзэмшдэг хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ.