Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.23 16:32
1380
Цэцэрлэг, сургуулийн хоолны төсвийг нэмэгдүүлэх санал авч эхэлжээ
 

Хүнсний үйлдвэрийн технологич, инженер О.Гал-Очир Монгол Улсын Их хуралд цэцэрлэг, сургуулийн хоолны төсвийг нэмэгдүүлэх өргөдлийг хүргүүлжээ. Улмаар иргэд https://petition.parliament.mn/Detail?id=96240653-3c82-4343-be3c-3eb1fc87363f сайтаар нэвтэрч гарын үсэг зурах боломжтой . Тухайлбал 100 мянган хүн дэмжвэл УИХ-аар хэлэлцэх юм. 

Тайлбар:Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Ингэж хооллоход нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлагатай байна. Үүнд: 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах.

Өргөдөл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ-д Өргөдөл гаргах нь: Миний бие Оюунгэрэл Овогтой Гал-Очир нь хүнсний үйлдвэрийн технологич инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ ажиллахын дагуу хүмүүст хүнсний шим тэжээлийн боловсрол, хүнсний бодит ойлголтыг өөрийн сайн дураар өөрийн сувгаар өгч ажилладаг. Миний бие сургуулийн Үдийн хоол хөтөлбөр болон цэцэрлэгийн хүүхдийн хооллолтонд багагүй хэмжээний судалгаа хийлээ. Судалгааг нийт 60 гаруй сургууль цэцэрлэгийн үдийн хоол, цайнд хийсэн. Тиймээс энэ өргөдлөөрөө дараах хоёр асуудлыг шийдвэрлүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. 1-рт: 2019 онд батлагдсан нэг хүүхдэд ноогдох хоолны мөнгө болох 2475₮ нь өнөөгийн байдлаар усан шөл, зутангаар хооллоход л хүрэлцэхээр бага байгаа тул өнөөгийн мөнгөний ханштай уялдуулан нэмэх, нэмэгдүүлэх боломжгүй бол эцэг эхийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж тодорхой хэмжээний нэмэгдлийг эцэг эхчүүдээс хураадаг болох. 2-рт: Сурагчдийн үдийн хоол хөтөлбөрийг зөвхөн бага анги гэж ялгалгүй бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй олгох. Дунд болон ахлах ангийнхан ид өсөлтийн насандаа байдаг, урт хугацаагаар хичээллэдэг, илүү их шим тэжээл шаардлагатай байдаг. Тиймээс ЕБС-ийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхгүйгээр Үдийн хоол хөтөлбөрт бүх хүүхдийг хамруулах. Сургуулиудын гал тогооны түрээсийн асуудлыг шийдэж, ажиллах хүч, тоног төхөөрөмжид нь анхаарал хандуулбал боломжтой. Хүүхэд бага насандаа уураг, тос, нүүрсус, аминдэм, эрдэс бодисууд, биологийн идэвхит нэгдлүүдээр баялаг хүнсээр хооллож байж өсгөлүүн, дархлаа сайтай, чийрэг бие бялдартай болж өсдөг. Хэрэв багад нь шим тэжээлийг хангалттай хэмжээгээр өгөхгүй бол том болоод нөхөж авна гэсэн ойлголт байдаггүй билээ. Иймээс дээрх 2 асуудал дээр ирээдүйн иргэдийнхээ эрүүл мэнд, бие болон оюуны хөгжлийн төлөө тодорхой хуулийн төсөл боловсруулж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.