Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.24 14:01
6976
0-17 насны 17 хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр байхад УИХ-ын гишүүд төрийн ордонд найрлаж байна

Өнгөрсөн шөнө Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвийн сувилагч 17 хүүхдэд тариа андуурч хийлээ гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээлэлтэй холбоотой ЭМЯ-аас тодруулахад "21 хүүхдэд цагийн тариа хийсэн. 17 хүүхдэд нь хариу урвал илэрсэн. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэв. 

0-17 насны 17 хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр байхад УИХ-ын эрхэм гишүүд, салбарын сайд нар нь Төрийн ордонд ажлын цагаар Б.Жаргалмаа гишүүний төрсөн өдрийг тэмдэглээд найрлаж сууна.

Хүүхдүүдийн биеийн байдал тогтворгүй, таталт өгч аав ээж нь сандран уйлалдаж байхад эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Гишүүд ч гэсэн хүн. Төрсөн өдөр тэмдэглээд торт л идсэн. Битгий сүр бадруулаад бай" гээд хээв нэг зогсож байна.

Эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй байдлаас болж хүүхдүүд уйлж байхад салбарын сайд санаа амар найрлах зүй ёсны хэрэг үү...

Шууд дамжуулалтыг үзэх: