Яармагийн 300 ортой эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдүүдэд тариа андуурч хийсэн асуудлаар тус эмнэлгийн Тусламж үйлчилгээний газрын дарга н.Сүнчингээс тодрууллаа. Тэрбээр "Өнгөрсөн шөнө 22:00 цагт цагт хүүхдүүдэд цагийн тариаихийсэн. 21 хүүхдээс 17 хүүхдэд нь урвал хүндрэл өгсөн. Үүсээд байгаа нөхцөл байдалд манай эмч нар ажиллаж байна. ЭМЯ-нд мэдээлэл ирээгүй байсан. Яг одоо холбогдох улсын байцаагчид. шинжээчид ажиллаж байна. Мөн ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс шалгалт хийгдэж байна. Шалгалт хийгдэж байгаа учир урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Тариа хийх гардан үйлдэл алдагдсан байж болзошгүй. Ялангуяа судсаар тариа хийсэн хүүхдүүдэд урвал хүндрэл өгсөн асуудал яригдаж байна. Харин булчинд нь тарьсан хүүхдүүдэд урвал хүндрэл өгөөгүй. Хүүхдүүдийг биеийн байдал тогтворжсон" гэв.