Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.24 14:44
3276
Ц.Хашчулуун: Тариагаа хурдхан тарьчихаад унтаж амрахсан гэж хоёр сувилагч ярилцаж байсан гэсэн

300 ортой Эх. хүүхдийн төвд эмчлүүлж байсан хүүхдүүдэд тариа хийснээс 17 хүүхдийн биед урвал хүндрэл өгсөн асуудлыг холбогдох байгууллагаас шалгаж буй. Тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан 1 ой 2 сартай хүүгийн аав Ц.Хашчулуунаас тухайн үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.            Тэрбээр" Намайг ирэхэд эмч нар бүгд буугаад ирсэн байсан. Харин хоёр сувилагч 23:00 цагийн орчимд тариагаа хийж байхдаа хурдан тарьчихаад хурдан унтаж амрая гэж хэлсэн гэж байгаа юм. Мөн харилцаа хандлага муутай сувилагчид байсан. Хүүхдийн биеийн байдал хэвэндээ ороогүй байна. Унтаж байхдаа гар нь татганаж байсан. Халуун нь буусан. ойр зуур алхаж байгаа. Сувилагчдын хайхрамжгүй үйлдлээc болж 17 хүүхэд эрүүл мэндээрээ хохирлоо. Тариагаа хийхээс өмнө хугацааг нь харуулаагүй" хэмээлээ.