Нийгэм
2023.11.24 18:22
7127
Жилд дунджаар 185,6 тэрбум төгрөгийн махны экспорт хийдгийг 1 их наяд 156 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх бүрэн боломжтой

Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд “Хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх ёстой” гэж заасан. Бид эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрхтэй.  Гэтэл сүүлийн жилүүдэд Монголчууд хоол хүнснээсээ хэрэгцээт шим тэжээлээ авч чадахгүй байгаагаас гадна элдэв химийн найрлага бүхий тариагаар тариулсан малын гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдөө ч мэдэхгүй хэрэглэсээр байна. Үүнээс үүдэн дэлхийд хорт хавдрын тоогоор тэргүүлэх болсон.

Тэгвэл үүний шалтгаан, эхлэлийг хаанаас хайх вэ?  Зөв шийдлийг хаанаас олох вэ?

Энэ хүрээнд “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг дээрх асуудлыг хэрхэн дотооддоо шийдэж болох, бидэнд ямар боломж байгаа вэ гэдгийг харуулахаар энэхүү дугаараа бэлтгэлээ.

2009 онд болсон зуднаас хойш Монгол Улсын малын тоо толгой огцом өсөж, бэлчээрийн даац хэтрэх болсон. Үүнээс үүдэлтэйгээр өвс ургамлын хомсдол үүсэж байгаа нь малчдын сэтгэлийг чилээсэн томоохон асуудлуудын нэг болоод байна. Хэдийгээр малчид шимтэй өвс дагаж нутаг сэлгэн оторлосон ч мал тарга тэвээргээ авч чадахгүй хорогдсоор байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл  улсын хэмжээнд 2023 оны эхний 9 сард 3.9 сая мал хорогджээ.

Харин эрчимжсэн мал аж ахуйн хувьд орчин нөхцөл муу, кластерийн систем хөгжөөгүй, улсаас үзүүлдэг дэмжлэг туслалцаа сул учир тус салбар дөнгөж л амьтай, голтой байна.

Мал аж ахуй болон эрчимжсэн аж ахуйд тулгараад буй өнөөгийн нөхцөл байдлыг шийдэж, үр шимийг нь нэмэгдүүлэхийн тулд мал, амьтанд чанартай тэжээл өгөх нь нэн тэргүүний асуудал болоод байна.

Монгол Улсын хэмжээнд малын тэжээлээр дагнасан нийт 50 аж ахуйн нэгж, хоршоод байдаг. Үүнээс үйл ажиллагаагаа явуулж буй 37, үйл ажиллагаа нь зогссон 13 байна. Эдгээр үйлдвэр нь дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахгүй байгаа бөгөөд 65-70 мянган тонн үйлдвэрийн тэжээл дутагдалтай  байгааг ХХААХҮЯ-аас мэдээлсэн. Үүний улмаас зөвхөн малын эрдэс тэжээл  авахын тулд жилд 19.6 тэрбум төгрөгийг гадагшаа урсгаж байна.

Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй уг асуудлыг шийдэхийн тулд малын ашиг шимийг нэмэгдүүлэхээр багагүй аж ахуйн нэгжүүд зүрх сэтгэлээ зориулж байгаа. Тэдний нэг нь “Мимо” мал, амьтны эрдэс тэжээлийн үйлдвэр юм. 

“Мимо” мал, амьтны эрдэс тэжээл нь мал аж ахуйн салбарт хувьсгал хийхүйц ихээхэн ач холбогдолтой. Дээр дурдсан бэлчээрийн зүй бус ашиглалт, талхагдал, малын гарц муудах, малчдын амьжиргаа тогтворгүйжих зэрэг өнөөгийн мал аж ахуйн салбарт тулгараад буй  асуудлуудыг нэгэн зэрэг шийдэж чадах онцлууштай хийгээд асар үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм.

Мимо тэжээл нь мал, амьтанд шаардлагатай, хэрэгтэй бөгөөд дутагдаж буй эрдсийг нөхөж, малыг дотроос нь эрүүлжүүлдэг. Ингэснээр нэг малаас авах ашиг шим үлэмж хэмжээгээр нэмэгдэж, малын гарц сайжраад зогсохгүй арьс шир, ноос ноолуур түүхий эдүүд чанаржина.

Мимо тэжээлийн онцлог нь рапс, овьёос, буудай зэрэг эх орны түүхий эдээс бүрдсэн, монгол эрдэмтийн олон жилийн туршилт, судалгаан дээр суурилан бүтээгдсэн бүрэн найрлагат чанартай тэжээл юм. Мимо үйлдвэр нь таван хошуу малд зориулсан классик мимо, уурагт долооц, төл малын дунд үеийн тэжээл болон тахиа, гахайн тэжээлийг үйлдвэрлэж байна. 

Бодит үр дүнг танилцуулбал: Мимо төлийн хүчит багсармал тэжээл нь монгол хурганы хоногийн нэмэгдэл жин 70 г байдгийг 190 г болтол нэмэгдүүлж, 10 сартай үеийн амьдын жинг 32 кг байсныг 45 кг болгож чадсан. Монгол тугалын хоногийн нэмэгдэл жин 400 г байдгийг 1000 г болтол нэмэгдүүлж, 12 сартай үеийн амьдын жинг 170 кг байсныг 390 кг болгож чадсан.

Тахиа болон гахайн эрчимжсэн аж ахуйн хувьд бага хэмжээний зай ашигладаг учир байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл багатай. Мөн эрчим хүчний зарцуулалтыг багасгадаг давуу талтай. 

Монгол Улс жилд дунджаар 400 сая ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрүүд үүний 60 хувийг нь хангадаг. Манай улсын өндөгний хэрэглээ жил бүр нэмэгдсээр байгаа ч нэг хүн жилд дунджаар 120 ширхэг өндөг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт юм. Иймд дотоодын тахианы аж ахуйг төр засгийн нэгдсэн бодлогоор дэмжиж, олшруулах, аж ахуй эрхлэгчдийн хувьд зөв технологиор өсгөн үржүүлж, чанартай тэжээл өгөх шаардлагатай байна.

Харин гахайн хувьд биологийн өндөр чадавхтай, түргэн өсөлттэй байдаг тул богино хэмжээнд их мах үйлдвэрлэх боломжийг олгодгоороо ихээхэн  давуу талтай. Уг чанарыг нь гүйцэт гаргахын тулд арчилгаа маллагааг сайн хийж, энерги, уураг, эрдэс бодисоор балансжуулсан бүрэн найрлагат тэжээл өгөх нь нэн чухал.

Манай улс жилд 19,6 тэрбум төгрөгөөр гаднаас импортлон эрдэс премикс авдаг. Харин “Мимо” эрдэс премиксийг дотоодоосоо авч хэрэглэснээр гадагшаа урсдаг уг мөнгөн дүнг 80 хүртэлх хувиар бууруулж чадах юм. Мөн жилд дунджаар 185, 6 тэрбум төгрөгийн махны экспорт хийдэг бол  1 их наяд 156 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэн бүрэн боломжтой. 2022  оны байдлаар малын зүй бус хорогдлын улмаас 752,8 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Тэгвэл ердөө 6,3 тэрбум төгрөгийг нэмэлт тэжээл авахад зарцуулбал уг хохирлоос сэргийлж чадах юм.

Монгол Улс малын тоо толгой, нөөц, баялгаараа дэлхийд тэргүүлэх орны тоонд багтдаг. Иймд өөрсдөдөө байгаа үнэт баялгаа ашиглан олон улсын зах зээлд өрсөлдөхүйц Монгол брэндийг бүтээх бүрэн боломж, бололцоо бидэнд бий.  Олон улсын зах зээлд гарах тэрхүү гарцыг “Мимо” эрдэс тэжээлийн үйлдвэр нээж өгч монгол малынхаа махаа дэлхийн брэнд болгоход гүүр болон ажиллаж байна.