Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.11.27 09:48
904
16 иргэний амь нас, 3 тэрбум 588 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 39 дуудлагаар үүрэг гүйцэтгэж 16 иргэний амь нас, 3 тэрбум 588 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Иргэдийн байшин, хогийн цэг шатсан дуудлага мэдээлэл зонхилж, ил гал, яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүйн улмаас гал гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Иймд иргэд та бүхэн гэр байшингийн пийшин зуух, яндангийн аюулгүй байдлаа шалгахыг зөвлөж байна.