Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.27 16:14
4464
АН: Ковидын үеийн төсвийн зарцуулалтаар сонсгол хийх ёстой
АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга О.Цогтгэрэл: Эрх баригчид авлигатай тэмцэх нэрийн дор хүний эрх, шударга ёс, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй
УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэв.
"Авлигын шүүхтэй болох гэтэл АН-ынхан Хууль зүйн байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй эсэргүүцлээ гэж улс төр хийж байна. Тийм зүйл байхгүй. Эрх баригчид авлигатай тэмцэх нэрийн дор хүний эрх, шударга ёс, Үндсэн хуулийг зөрчиж болохгүй.
Мөн цар тахлын үеийн төсвийн зарцуулалтаар шинжээчтэй сонсгол явуулах ёстой гэж үзээд сонсголыг хойшлуулсан. Гэтэл УИХ-ын Тамгын газраас "Сонсголыг явуулсанд тооцсон. Тиймээс энэ асуудлаар нэг жилийн дотор дахин сонсгол явуулахгүй байх хуультай" гэсэн хариуг ирүүлсэн. Энэ бол цар тахлын үеийн төсвийн зарцуулалтыг нуух гэсэн оролдлого. МАН эрх барьж байгаа цагт ковидын сонсгол явахгүй нь. 20 их наядын тайланг иргэд мэдэх боломжгүй боллоо.
 
Н.Ганибал: Ардчилсан намын бүлгээс иргэдэд нээлттэй үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд түр хороо байгуулах санаачилгыг хэд хэдэн удаа гаргаж ажилласан ч эрх баригчид дэмжээгүй. Харин ногоон автобусны ажлыг шалгах түр хороог байгуулах санаачилгыг МАН-ын 12 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан нь том дэвшил юм
 
Ц.Уянга: Ногоон автобусны асуудлыг шалгах түр хороо байгуулахыг дэмжиж МАН-ын 12 гишүүн гарын үсэг зурсан. Мөн төрийн хулгайтай тэмцэх нь зөв гэсэн ч "даргаас асууя, бүлэгтэй ярья" гэх мэтээр зугтсан гишүүд ч байсан
 
Х.Тэмүүжин: Эрх баригчид хамгийн том дарга нартаа хадаг барьж, эрх мэдэл бэлэглэдэг зангаараа Ерөнхийлөгчид хонгилынхоо түлхүүрийг атгуулах гэж байна
Улс төрийн захиалгаар "намнах" эрх мэдлийг нэг хүнд өгч байгаа нь хүний эрхийг уландаа гишгэх, цаашлаад ардчилалд ноцтой хохирол учруулна. Хууль тогтоох чанаргүй ажлынхаа үр дүнг шүүх ажиллахгүй байгаа мэтээр буруутгаж болохгүй" гэв. 
 
Шууд дамжуулалт үзэх: