Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.27 17:18
6621
Хувцсаа тайлж танхайрсан этгээдэд баривчлах ял оногдуулжээ

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “О”-д 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.