Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн нар (2023.11.27) Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үндэсний брэнд бүтээгч "Грийн групп"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдэд нэг их наяд төгрөг хүртэлх бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилтийг олгож байгаа. Өнөөдрийн байдлаар нийт зээл олголт 667.3 тэрбум төгрөг(68%) бөгөөд 1800 гаруй үйлдвэрлэгчид олгоод байгаа юм. Энэ хүрээнд ХХАА салбарын баялаг бүтээгчдэд зориулсан зээлд хамрагдсан аж ахуй нэгжүүдтэй танилцаж байна
"Грийн Групп" нь зах зээлээ тэлж экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд олгож буй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан бөгөөд санхүүжилтээрээ экспортод чиглэсэн үйлдвэр, технологийн парк байгуулж байна. Монгол орны байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаа идээ, ургамлын гаралтай хүнс, үр тариа, шингэн хүнс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд экспортод гаргахаар зорин энэхүү төслөө эхлүүлсэн хэмээн уулзалтын үеэр онцоллоо.