Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.29 08:41
679
Ч.Хүрэлбаатар сайд сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар мэдээлэл хийнэ

Арваннэгдүгээр сарын 29-ний Лхагва гарагт Нийслэл Улаанбаатар хотод болох зарим үйл явдлын тойм:

08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно.  

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно 

-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно. 

Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Цензургүй баг”-ийн сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагад өгсөн асуудлаар сэтгүүлч Ж.Баттуул тайлбар мэдээлэл хийнэ