УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас дизель түлшний хомсдолтой холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Манай улсын эдийн засаг өсч байна. Дээрээс нь ОХУ шатахуун нийлүүлж байгаа. Хамгийн гол асуудал бол 9 дүгээр сарын 21-нд гарсан манай улсад 21 хоног ачигдаагүй. Энэ хямралаас нэг амьсгаагаар гарч чадахгүй байна. Хямрал ганц МУ-д үүсээгүй. Европт л гэхэд дизелийн үнэ 3-4 дахин өссөн байна. Ард иргэд нь машин тэргээ хүртэл шатааж байгаа. Гэтэл МУ ганцхан газраас нь экспортолдог. Дизель түлш хямдарч байна. Нөөцлөх хэрэггүй. Цаанаас өгч байгаа үнэ хямдарсан.
ОХУ-ын нутаг дэвсгэрт 592 вагон явж байна. Үүний 430 нь дизель, үлдсэн нь АИ-92 шатахуун байна. Бага, багаар манай улсад орж ирнэ. Ер нь тасалдал байхгүй. Хэрэглээн дээр гүйцэхгүй байна. БНХАУ-аас 30 мянган тонн дизель түлш орж ирнэ" гэв.
Шууд дамжуулалт үзэх: