Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.29 12:39
3222
Б.Заяабал: Орон нутагт барилга барьж худалдан борлуулдаг компаниудыг татвараас 90 хувь чөлөөлнө

Татварын ерөнхий газраас иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Энэ үеэр ТЕГ-ын дарга Б.Заяабал мэдээлэл өглөө.

Тэрээр" Засгийн газраас хэрэгжүүлж буй түгжрэлийг бууруулах хүрээнд Улаанбаатар хотод барилгын үйл ажиллагаа эрхэлдэг болон хөдөө орон нутагт барилга барьж худалдан борлуулах нөхцөлд төлөх татварын хэмжээг 50-90 хувь хүртэл хөнгөлөх заалтууд орсон байгаа. 

Хоёрдугаарт нэмэгдсэн өртгийн албан татвар дээр хувь хүн тэр дундаа малчид руу чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ зарахдаа олж буй орлого бүртээ зайлшгүй И-Баримт өгөх хуулийн зохицуулалттай. Жилийн орлого 50 сая давчихаар 10 хувийн татвар төлөх нөат-ын харилцаанд орж эхэлдэг.

Үүнээсээ төвөгшөөгөөд дотоодын үйлдвэрүүддээ зарахгүй ченжүүдэд зардаг, үүнээс улбаалан дотоодын үйлдвэрүүдэд хүндрэл учирдаг. Тиймээс малчдыг НӨАТ-аас чөлөөлсөн.

ХХОАТ дээр үйл ажиллагааны журмаар орлого олж байгаа иргэдийн албан татварыг 1 хувь болгох хуулийн төсөл орж байгаа, өмнө нь 10 хувь байсан. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ" гэв.