Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.29 13:07
5164
Ж.Баттуул: Ч.Хүрэлбаатар сайд гадаадаас хөрөнгө оруулалт татах нэрээр улсынхаа газар нутгийг гадныханд 100 жилээр өгье гээд явж байна

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлч Ж.Баттуулыг хуулийн байгууллагаар шалгуулах болсон асуудлаар ЦЕНЗУРГҮЙ багийн сэтгүүлч Ж.Баттуул мэдээлэл хийлээ. 

Тэрээр" Ч.Хүрэлбаатар сайд ямар энэ хуулийн төслийг оруулж ирсэн бэ? Газар нутгаа 100 жилийн хугацаатай гадныханд өгье гэдэг хуулийг УИХ-ын 75 гишүүн дэмжиж байна. Би УИХ-Д байгаа ардын намын гишүүдийг ойлгож байгаа, бүгд Ч.Хүрэлбаатарынхаа атганд орсон байдаг. Ч.Хүрэлбаатар бол нам дотроо хамгийн их эрх мэдэлтэй, Монгол төрийн сайдаар 5 удаа ажилласан. УИХ-ын гишүүд тойрогтоо хэдэн төгрөг тавиулах гэж энэ хүнийг сангийн сайд байхад нь хадаг бариад гүйдэг байсныг бүгд мэддэг. 

Монгол төрийн сайдаар 5 удаа ажилласан хүн улсынхаа газар нутгийг 100 жилээр гадныханд өгье гээд явж байна. Монгол улс ядуу байна, гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой гэдэг нэрийн дор хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилье гэдэг нэрийн дор Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн маш ноцтой хуулийн төслүүдийг удаа дараа оруулж ирсэн байна. 

УИХ-ын гишүүн Ч.Булгантуяа, Х.Ганхуяг, Өнөрболор, П.Анужин гэдэг хүмүүс хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлаад 2021 оны 6-р сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Энэ хуульд хөрөнгө оруулагч нарт тавих шаардлага буюу 100 мянган Америк долларын хөрөнгө оруулбал хийвэл тухайн компанийг хөрөнгө оруулагч гэж үзнэ хэмээх заалтыг байхгүй болгосон. Ингээд зогсохгүй 50 мянган долларыг Монгол улсад оруулж ирвэл, Монгол улсад чөлөөтэй оршин суудаг болго гэдэг агуулгатай хуулийг оруулж ирсэн. Энэ хуулиараа гадаадын иргэн харьяатын асуудлыг хөндсөн. Шууд утгаараа бол Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж олон нийт эсэргүүцэж хуулийн заалтыг буцааж байсан. 

Үүний дараа Ч.Хүрэлбаатар энэ мэт хуулийн төслийг оруулж ирж байна, эхлээд Монголчуудыг ядууруулсан байна, баялгийг нь үнэгүйдүүлсэн байна, дуугарсан бүхний амыг барьж эцэст нь бид ядуу байна гадаадаас хөрөнгө оруулалт татахгүй бол болохгүй гэх нэрээр МОНГОЛ УЛСЫН газар нутгийг 100 жилээр гадныханд өгье гээд явж байна. Би шоронд орохоос айхгүй, газар нутгаа алдахаас айж байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх :