"Барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн" аянд 750 гаруй аж ахуйн нэгжийн 8765 инженер техникийн ажилтныг хамруулжээ.
Хяналт шалгалтын хүрээнд Улсын Ерөнхий байцаагчийн 02-00/37 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалтыг зохион байгуулж, улсын /ахлах/ байцаагчийн 149 албан шаардлага, 70 дүгнэлт, 561 зөвлөмжийг хүргүүлж, нийт 13 аж ахуйн нэгжид 66 сая төгрөгийн шийтгэл ногдуулж, 57 барилгын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ.
Мөн хяналт шалгалтын дүн, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу 6 аж ахуйн нэгжийн Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ.