Ногоон автобустай холбоотой хэргээр "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг, захирал асан Ж.Эрдэнэбат болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг цагдан хориод байсан. Тэгвэл Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, БНСУ-ын хоёр иргэнийг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлажээ.
Харин "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан байна.