m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.08 09:34
507
Улаан ном цахим хэлбэрт шилжлээ

Дэлхий улс орнууд өөрсдийн ховордсон ан амьтан, ургамлаа хамгаалах зорилгоор “Улаан ном”-оо цахим хувилбарт байлгадаг. Тэгвэл манай улс дэлхийн энэ жишигийн дагуу өнгөрсөн онд гурав дахь удаагаа хэвлэгдсэн “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулсан талаараа албан БОНХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар мэдээллээ. “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулах ажлыг Slide компанитай хамтран хэрэгжүүлсэн байна. Цахим “Улаан ном”-ыг http://www.raidbook.mn/ сайтаас хүлээн авч, унших болон татаж авах боломжтой боллоо. Та энэхүү сайт руу орж  нүүр гэсэн хуудсыг нээхэд хэрэглэгч таньд зориулж EPUB, PDF, Amazon Kindle гэсэн гурван хувилбарын аль нэгээр нь татаж авах боломжтой. EPUB хувилбараар татах нь гэдэг нь ухаалаг утастай хүн бүр гар утсан дээрээ татах бол Amazon Kindle хувилбараар татах нь “Улаан ном”-ыг  ном уншиж байгаа юм шиг хуудас хуудсаар нь эргүүлж унших боломжтой юм.

Цахим номд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ. Түүнчлэн шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг энэ номд шинээр бүртгэжээ. Улаан номд орсон амьтан тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ сийрүүлсэн юм байна.