Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд секундэд 29 метр, хуйсрах үеийн их хурд секундэд 38 метр хүрч гамшигт үзэгдэл ажиглагдаж байна.
Одоогоор Ховд аймгийн Зэрэг суманд 4 айлын гэр, нэг айлын байшингийн дээвэр нурсан дуудлагаар ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа талаар УОК-оос мэдээллээ.
Өнөө шөнө Дархан, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурч, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх аж.