Өнгөрөгч ням гарагт ШИНЭ нам гишүүд, дэмжигчдийнхээ дунд НӨХӨРЛӨЛ сэдэвт спортын бага наадам зохион байгууллаа. Наадамд нийслэлээс Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон орон нутгаас Хөвсгөл аймгийн гээд нийт 6 баг, 150 гаруй тамирчин шатар, ширээний теннис, дартс, волейбол гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдлөө.
Багийн дүнгээр СБД 3 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 9 медаль хүртэж тэргүүлсэн бол ЧД 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалиар дэд байранд, БЗД 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалиар гутгаар байр эзэлсэн юм.
Нэргүй ахлагчтай СБД-ийн баг тамирчид ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАГаар шалгарч, шилжин явах цом гардан авсны зэрэгцээ “ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ багаар тодорч, ёстой л шагналын хуртай байлаа.
Төрөл тус бүрээр нь авч үзвэл, оюуны спортын хаан шатрын тэмцээнд эрэгтэйчүүдээс Баатар /БЗД/, С.Амгаланбаяр /ЧД/, Л.Норовдэмбэрэл /СБД/ нар, эмэгтэйчүүдээс О.Эрдэнэчимэг /ЧД/, Б.Мөнхтуяа /СБД/, О.Саранчимэг /БЗД/ нар эхний гурван байранд цойлсон бол Ширээний теннисээр эрэгтэйчүүдээс Энхбаатар /ЧД/, Цогтбаатар /ЧД/, Энхсанаа /СБД/ нар, эмэгтэйчүүдээс Нямсүрэн /СХД/, Алтан-Өлзий /СБД/, Намжирмаа /ЧД/ нар тэргүүллээ.
Мөн Дартсын тэмцээнд эрэгтэйчүүдээс Жанчивбазар /СБД/, Баярсайхан /БГД/, Мөнхдалай /СХД/ нар, эмэгтэйчүүдээс Отгонбаяр /БГД/, Соднаран /БЗД/, Золжаргал /БГД/ нар тус тус эхний 3 байрыг эзэлсэн юм.
Харин багийн спорт болох гар бөмбөгийн тэмцээнд 45+ насны ангилалд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эрэгтэй баг, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн баг тус тус эхний 3 байрыг эзэлсэн бол 45- насны ангилалд Хөвсгөл аймаг болон Сүхбаатар дүүргийн эрэгтэй багууд, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн эмэгтэй багууд тус тус алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
ШИНЭ нам нь спортын бага наадмыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.