Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.04 16:51
7153
Отгонтэнгэр их сургуулийн англи хэлний олимпиадын аваргууд тодорлоо

Өнөөгийн даяаршиж буй нийгэмд англи хэлний мэдлэг, чадвар орчин үеийн ажлын байрны нэг томоохон шалгуур болж байна. Иймээс бүх нийтийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, идэвх зүтгэлийг дэмжих, тэргүүний сурагчдыг тодруулах үйлс бол боловсролын чухал зорилтын нэг юм. 

ОТИС-ийн ГХАТҮ тэнхим 2023 оны 12 сарын 2, 3-нд “Англи хэл-2023” олимпиадыг хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

2023 оны 12-р сарын 02-нд олимпиадын нэгдүгээр үе шатыг зохион байгуулж нийт 460 гаруй сурагчид амжилттай оролцлоо.

Тус олимпиадад Нийслэлийн ерөнхий боловсролын 460 сургуулийн сурагч оролцсон нь “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд тусгасан (2021-2030) хүүхэд, залуучуудын олон улсад мэдлэг ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, их дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг хангахад англи хэлний мэдлэг, боловсрол чухал гэдгийг илтгэн харуулж байна.

ОТИС-иас зохион байгуулсан англи хэлний олимпиадыг АНУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн боловсролын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтэс, “MCS Coca Cola”, “Аптон” олон улсын боловсролын байгууллага дэмжин хамтран ажиллав.

Энэхүү англи хэлний олимпиадын 2-р шатны илтгэлийн тэмцээнийг ОТИС-ийн англи хэлний багш, доктор, дэд профессор Р.Наранцэцэг, АНУ-ын Элчин сайдын яамны Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, зочин багш Scott Poteet, Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, ОТИС-ийн багш Эрин Роблес нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллалаа.

Англи хэлний олимпиадын хоёрдугаар шатанд нэгдүгээр шатнаас 50 сурагчид оролцож, онооны байдлаар дараах 15 сурагчид шалгарав.

            “Англи хэл миний амьдралд” сэдвээр англи хэлээр илтгэл хэлэлцүүлсэнээс, 1, 2, 3 болон тусгай байранд дараах сурагчид шалгарлаа. Үүнд:

 

Шагналт байр

Сурагчдын овог нэр

Сургууль

Шагнал

1-байр

С.Анулэн

Хобби

Медаль, өргөмжлөл, ОТИС-д 1 жил 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 300.000 төгрөг, гарын бэлэг

2-р байр

Б.Аманда

И Эс Эм

Медаль, өргөмжлөл, ОТИС-д 50% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 200.000 төгрөг, гарын бэлэг

3-р байр

О.Мөнхжавхлан

Шинэ үе

Медаль, өргөмжлөл, ОТИС-д 25% хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг, 100.000 төгрөг, гарын бэлэг

Тусгай байр

С.Номуун

Хобби

Батламж, 50.000 төгрөг, 25% хөнгөлөлттэй сурах эрх, гарын бэлэг

Тусгай байр

З.Есүй

23-р сургууль

Батламж, 50.000 төгрөг, 25% хөнгөлөлттэй сурах эрх, гарын бэлэг