УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татаж, түүнд холбогдох хэрэг шүүхийн шатандаа хянагдаж буй.
Тэрбээр 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий тээврийн компанид давуу байдал үүсгэсэн хэрэгт холбогдсон.
Түүнчлэн Б.Энх-Амгалан гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа Дарханы замын ажил нэртэй их хуулалтыг эхлүүлсэн хүн. Тухайн үед замын ажлыг эхлүүлэхдээ хуучин замыг бүгдийг нь яаран хуулснаас Дархан-Улаанбаатарын хоорондох 200 гаруй км зам түйрэн болж байсан юм.
Зам тээврийн сайдаар ажиллах хугацаанаадаа салбартаа дорвитой ажил хийгээгүй бөгөөд удалгүй нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн /ХОМ/ хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.
Түүний өөрийн жилийн орлого 180 сая бол гэр бүлийн орлого 2021 онд 511 сая байсан бол 15 сая төгрөг болж буурчээ.
Тэрбээр 1 тэрбум 752 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууц, зуслангийн байшинтай бол 352 саяын Toyota, Land Cruiser 200, Lexus, RX 350 маркийн хоёр автомашинтай,
557 саяын 59 толгой малтай. Тодруулбал 95 адуу, 45 үхэр, 450 хоньтой гэжээ. Мөн 190 саяын үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-доо мэдүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан дотоодын банк санхүүгийн байгууллагад 176 сая төгрөгийн хадгаламжтай бол авлага болон зээлгүй гэжээ. Тэрбээр "Их Монгол Алтай Групп" ХХК, "Мишээл Экспо" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч юм.