С.Бямбацогт:Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид ч нисэх буудлын зориулалтаар нь ашиглана
Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэх мэдээлэл гарч буй.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана гэдэг байр суурийг хадгалж, холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьж ирсэн.
Монголын иргэний нисэхийн салбарын үе үеийн мянга мянган ажиллагсдын хөлс хүч хөдөлмөр шингэсэн энэ нисэх буудлыг цаашид урт хугацаанд нь нисэх буудал чиглэлээр нь ашиглана.
Харин ч Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж харж байгаа.Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье" хэмээлээ.