"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Нотлох баримтыг шинжлэх сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ ар гэрийнхээрээ дамжуулан ХЗДХ-ийн сайд, түр хорооны дарга Б.Энхбаяр-т хүргүүлсэн.
Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Түр хороо хуралдаж гэрчээр дуудах 178 хүний тогтоол гаргасан. Эдгээр хүмүүс дотор Б.Ганхуяг бий. Тогтоолыг миний бие шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг үдээс хойш яригдах асуудал дээр гэрчээр дуудагдсан байсан. Гэвч прокурорын байгууллагаас уг асуудлаар шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Тэгэхээр МУ-ын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.
Хэрэг бүртгэл, шүүн таслах ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, иргэн хэн ч байсан хөндлөнгөөс оролцохыг хориглодог.
Шүүхийн шийдвэрийг УИХ, Засгийн газрын гишүүн УИХ-ын бүтцийн байгууллага хүчингүй болгох, өөрчлөх эрх байхгүй буюу шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байгаа учраас шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй гэдэг хариу ирсэн" гэв.
Шууд дамжуулалт үзэх: