Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.08 15:15
8756
"Сумын сургуулийн агуулахад шинэ теннисний ширээ, самбар, 20 жил хадгалсан тоглоомууд гарч ирлээ"    

 

.....сумын сургуулийн агуулахад самбар, теннисний ширээ, цоо шинээрээ 20 жил хадгалсан тоглоомууд гарч ирсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

Тэрбээр "Саяхан хотын сургуулийн агуулахаас ухаалаг смарт самбарууд гарсан. Хүүхдүүдийнхээ сургалтын чанарыг сайжруул гэж өгсөн болохоос хадгал гэж өгөөгүй. Сая хөдөө сумдаар явахдаа ганц нэг сургуулийн склад агуулахаар орлоо. Шинэ самбар, теннисний ширээ, бүр цоо шинээрээ 20 жил хадгалсан тоглоомууд гарч ирэх юм.

Хүүхдээсээ эд материал харамладаг, хадгалдаг боловсролын байгууллага гэж байж болохгүй" гэв. 

Видео үзэх: