Улаанбаатар хотод Петровис, Шунхлайгийн шатахуун түгээх станцууд "Евро-5" стандартай түлшийг хязгаарлалтгүй олгож эхэлжээ. Евро-5 түлш нь байгаль орчинд ээлтэй, хорт утаа бага ялгаруулдгаараа онцлог юм. Өнөө өглөөний 09:00 цагаас тус хоёр шатахуун түгээх станцууд "Евро-5" стандартай түлш олголт жигдэрлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганхбаатар "Гурав хоног дугаарлуулаад байсан шатахууны хангамж нийлүүлэлт маргааш гэхэд хэвийн болно" гэж мэдээлсэн. Ямартай ч нэр бүхий шатахууны олголт эргэн сэргэж хэвийн болсон гэх таатай мэдээлэл байна.