Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2023.12.20 09:49
1269
Өмнөговь аймгийн онцгой комиссын шуурхай штаб шатахуун түгээх станцуудын эрхлэгч нартай уулзлаа

Улс орон даяар #Шатахууны эрэлт ихсэж, ШТС-уудын гадна бензин түлш авах гэсэн автомашины урт дараалал үүсээд багагүй хугацаа өнгөрч байна. Эрс хүйтэрсэн өдрүүдэд нөхцөл байдал ийнхүү хүндэрсэнд иргэдийн бухимдал их байна. Хэдийгээр аймаг орон нутгаас хамаарахгүй боловч зохион байгуулалт хийж аливаа эрсдэлээс хамгаалах шаардлагатай болсон тул өнөөдөр АОК-ын Шуурхай штабын зүгээс Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-уудын эрхлэгч нартай уулзалт хийлээ.

Шатахуун олгох асуудлыг нэгдсэн журмаар хүндрэл үүсгэхгүй цэгцлэх, малчдын хэрэгцээг хэрхэн анхаарч үзэх тал дээр санал солилцсон юм.

Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй 9 ШТС-ын эрхлэгч нар тус уулзалтад ирж, тулгарч байгаа бэрхшээл, нөөц боломж, орлого хэзээ хэрхэн буух, цаашид яаж ажиллах талаар аймгийн удирдлага болон ОБГ, ЦГ-тай хамтран, хүндрэл багатайгаар хэрхэн шийдвэрлэх тухай саналаа нэгтгэлээ.

Шатахуун ирсэн ШТС-ууд нь өглөө 09:00-13:00 цаг хүртэл хугацаанд номер авсан иргэдэд бензин олгох ба дараа өдрийн номерыг түүнээс хойш олгож эхлэх, нэгэн зэрэг түгээлт хийж дарааллыг тэнцүү хуваарилах, малчдад түргэн шуурхайгаар шатахуун олгож байх, шатахуун түгээх эсэхийг өмнө өдөр нь мэдээлж байх.

Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс саванд шатахуун авч байгаа иргэдэд зориулалтын төмөр саванд шатахуун олгох ёстойг албаныхан анхааруулж байна!!!Номер авсан иргэд заавал урт дараалал үүсгэхгүйгээр номерын дагуу маргааш өдөр нь ирж шатахуунаа авах зэргээр нөхцөл байдал хэвийн болох хүртэл зохион байгуулалт хийхээр болжээ.