Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их
Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор алдагдалтай ажилласан компаниуд тэрбум тэрбумаар нь өөрсдийгөө шагнадаг, эх орныхоо газар нутгийг Хятадуудад зардаг ноцтой асуудлууд ил болсоор байна.
Тэгвэл нүүрсний хулгайн сонсголд оролцох ёстой хүний нэг бол "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал юм. УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэлж буйгаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх.
2023 оны 11-р сарын 20-нд АТГ-аас мэдээлэл хийхдээ түүний байгаа байршлыг хэлэх боломжгүй байна, учир нь байршлаа өөрчлөөд байгаа учраас буцаан авч ирэхэд хүндрэл бий болоод байгаа гэдгийг мэдээлж байв.
Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолтой Н.Удаанжаргал гадаад руу оргон зайлж байршлаа өөрчлөн нуугдсар байна. Гэмт хэрэг хийгээгүй бол нүүрсний сонсголдоо ирж оролцохыг олон нийт анхааралтай ажиглаж байна.