Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.21 15:08
620
Энэ сарыг дуустал Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагаар ажиллуулна

Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг энэ сарын 16-аас 31-ийг хүртэл 24 цагаар ажиллуулж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм.
БНХАУ нийт 315 боомттой. Үүнээс манайхтай ижил авто замын 180 орчим боомт байгаагаас ОХУ-той хиллэдэг Манжуурын боомт л 24 цагийн горимоор ажилладаг. Тэгвэл Замын-Үүд боомтын энэхүү туршилт амжилттай болж цаашид үргэлжилбэл БНХАУ-ын хувьд Эрээний боомт хоёр дахь 24 цагийн ажиллагаатай боомт нь болох аж.