Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.22 14:23
6411
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулсан “ШИНЭ ХАРХОРУМ” хотын Үндэсний хорооны тавдугаар хуралдаан өнөөдөр /2023.12.22/-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

- “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас хэрэгжүүлсэн 2023 оны ажлын тайлан, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,

- “Шинэ Хархорум” хотын төв цэгийн тохижилтын зураг төслийн төлөвлөлт,

“Шинэ Хархорум” хотыг Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардагдах байрзүйн зураг зохиох ажил, Инженер геологийн судалгааны эхний ээлжийн ажлын явцыг хэлэлцлээ.

- Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэлцсэн асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.