Өнөө өглөөний /2023.12.24/ цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр ихэнх нутгаар 0.0-38.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин суманд 38.0 см, Хяргаст 34.0 см, Баруунтуруунд 30.0 см, Төв аймгийн Эрдэнэсант, Увсын Давстад 29.0 см, Завханы Тэсд 28.0 см, Завханы Баянтэсд 27.0 см, Увсын Сагил, Зүүнговьд 26.0 см, Төв аймгийн Өндөрширээт, Увсын Улаангомд 24.0 см, бусад хэсгээр 0-22.0 см цасан бүрхүүл тогтжээ. Харин өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй.
Эх сурвалж: Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл