Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.26 10:51
1580
Бүх нийтийн амралтаар боомтуудын ажиллах цагийн хуваарь

Баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр бүх нийтийн амралтын өдөр таарч буй. Мөн 2024 оны нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээрээ амарна. Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд дараах цагийн хуваариар ажиллахаар болжээ

-Чингис хаан олон улсын агаарын нислэг хэвийн үргэлжилнэ

-Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд хэвийн ажиллана

-Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам хэвийн ажиллана

ОХУ-тай хиллэдэг Цагааннуур авто замын боомт 2024 оны нэгдүгээр сарын 1-7-нд, Боршоо, Тэс, Арцсуурь боомтууд арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд, Ханх, Ульхан боомтууд арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-8-ны өдрүүдэд түр хаана

БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд авто замын боомт арванхоёрдугаар сарын 29-нд зорчигч тээвэр түр хааж, мөн өдөр ачаа тээврийн терминал ажиллах бол нэгдүгээр сарын 1-нд түр хаана. Төмөр зам хуваарийн дагуу ажиллана.

Хавиргын боомт арванхоёрдугаар сарын 29, нэгдүгээр сарын 1-нд түр хаана. Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган авто замын боомтууд нэгдүгээр сарын 1-нд түр хаана.