Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.12.27 07:40
7683
ОСНАА ажилчид цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно. Утас: 7505-0801. 7505-0802. 7505-0803.

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсгийн болон байнгын хороодын хурал болно.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд (Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо) Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9905-3606, 8993-1004.

11.00 цагт: Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК)-оос хэвлэлийн бага хурал зарлажээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт, Монголын алтан хоолойтнууд ОХУ-ын нэр хүндтэй олон уралдаанд амжилт үзүүлж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд. “Иргэн та ХҮЧ” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлажээ.

12.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.