112 жилийн өмнө Монголчууд энэ өдөр манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсан юм.
1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргажээ.
Олноо өргөгдсөн Монгол Улс:
-Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны Чин ван Ханддорж,
-Цэргийн яамны Эрдэнэ далай ван Гомбосүрэн,
-Сангийн яамны Түшээ гүн Чагдаржав,
-Шүүх яамны Эрдэнэ ван Намсрай,
-Дотоод явдлын яамны Да лам Цэрэнчимэд нарын сайдтайгаар байгуулагдав. Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Сайн Ноён хан Намнансүрэнг тавьж байв.
Энэ нь Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан үйл явдал байсан тул үр хойч нь марталгүй санаж явах түүхэн өдөр юм.