Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, үндэсний үйлдвэрлэгчид, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль хүртээв.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа шинэ оны босгон дээр (2023.12.28) Төрийн Ёслол хүндэтгэлийн танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр гардуулав.
Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийн төлөөлөл төрийн дээд одон, медаль хүртлээ.
АЛТАНГАДАС ОДОНГООР:
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Сүхбаатар аймаг нь Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд дэвшүүлсэн зорилго зорилтоо ажил хэрэг болгохын төлөө хичээл зүтгэлээ гарган, идэвх санаачилгатай оролцож буй юм.
Олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж төрийн дээд шагнал хүртсэн Сүхбаатар аймгийн баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч нарт халуун баяр хүргэе.