Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.08 11:18
1550
Хөвсгөл далайд 1.7 метрийн гүнд живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч живжээ. Энэ тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт ОБЕГ-т хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд аварчээ.