Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Булагт хэсгийн 1 дүгээр гудамжинд булгийн халиа үүсэж, 1 айлын хашаа усанд автсан тухай дуудлагыг онцгой байдлын алба 01.08-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан С-ийн хашаа усанд автсан байсныг соруулж, голын халианы усанд автах эрсдэлтэй айл өрхийг аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 48 м/куб шороогоор 70 см өндөртэй, 130 метр урттай далан байгуулж ажилласан.