МУ-ын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, мэдээлэл хийлээ.
Тэрээр" Шүүхийн шийдвэргүйгээр хүмүүсийг баривчилдаг болсон. Баривчлагдсан хүмүүсийн 80-90 хувь нь ямар ч шүүхийн шийдвэр байхгүй. Одоо эрүүгийн тухай хууль хэрэгжих юм бол энэ асуудал алга болно.
Хоёрдугаарт хүнийг барьж аваад шоронд хийчхээд хугацааг нь нэг хоёр сар гээд сунгаад бүр 12 сар хүртэл сунгаад тамлаад байдаг. Бид анзаарахгүй юм шиг атлаа монгол хүний эрх, эрх чөлөө гэдэг юм бол байхгүй, шорон янданд орохоор барахгүй олон сар, жилээр хоригдох байдлыг арилгах үүднээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өөрчлөлт орж байгаа юм.
Ямар ч хэрэг дээр хамаагүй хүний хорьж байгаа, хоригдох ялтай заавал шүүхийн шийдвэртэй бол хорих шаардлагатай зохицуулалт орж ирж байгаа. Энэ бол хүний эрхийн маш том алхам шүү.
Сэтгүүлч: Сонгуулийн бүсчилсэн тойргоор зохион байгуулж байгаа хэлбэр дээр та ямар байр суурьтай байна вэ?
Манай Улс бүсчилсэн байдлаар мандан бадрах тухай ойлголт ярьж байна. Үүнийг би тархи угаалт байна гэж харсан. Ерөнхий санаа бол буруу биш, үүнийг сонгууль дөхүүлээд 6 сарын өмнө яаран сандран хийж байгааг энэ сонгуульд яаж зохион байгуулбал олон суудал авах вэ? гэсэн түлхээсээр хийжээ л гэж харж байгаа.
Сэтгүүлч: Та намаасаа нэр дэвших үү?
2020 оны сонгуульд намайг намаас хасаад хаясан. Би намаасаа нэр дэвшинэ. Би ууг нь энэ намыг байгуулалцсан хүн шүү дээ. Би бодохдоо ардчилсан намынхныг зориг зүрх муутай ажиллаж байна уу гэж харж байгаа. Зориг зүрх гаргаж ард түмнийхээ төлөө ажиллах л хэрэгтэй. Аажим аажмаар ард түмний амьжиргаа улам бүр доошилж байна, хүний эрх зөрчигдөж байна, хулгай дээрэм гаарч байна. Ард түмнийхээ төлөө зоригтой дугардаг нам Ардчилсан нам байх ёстой" гэв.
Шууд дамжуулалт үзэх :