Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.17 10:24
2655
“Эрдэнэс Монгол” ХХК-д “МТАС” түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг өгсөн байна

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас 2021 ны 11-р сард “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г МТАС түншлэлтэй байгуулсан байдаг.

"Нүүрсний хулгай"-н асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хяналтын нээлттэй сонсголын үеэр энэ нь "Өнгөн дээрээ Эрдэнэс Тавантолгойн 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа боловч халхавч шинжтэй.

2023 оны байдлаар 404 их наяд төгрөг буюу 130 тэрбум ам.долларын нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополи эрхийг олгох тендер болж хувирсан" гэдгийг илэрхийлсэн. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд  “Эрдэнэс Тавантолгой” ХК болон МТАС түншлэл хооронд байгуулсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын гэрээг цуцлах, улмаар Засгийн газарт танилцуулах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК өгсөн гэдгийг хэлсэн. 

Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК уг асуудлыг хүлээн авч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хүргүүлжээ. Эцсийн шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл гаргах юм байна. Одоогийн байдлаар Бортээгийн уурхайд МТАС түншлэл нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа аж.