Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.01.23 11:13
2394
Хэнтий аймаг чиглэлд хоёр машин мөргөлдөж нэг хүн нас баржээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 22-ны 18:30 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймаг Бор-Өндөр сум чиглэлийн замын 10 дахь километрт "К.фильтер" болон "Т.Аллион" маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол бүртгэгдсэн байна.
Тодруулбал ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Жолооч та замын нөхцөл байдалд хурдыг тохируулж, гүйцэж түрүүлэх болон саадыг тойрон гарах үйлдлийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг бүрэн хангасан тохиолдолд хийхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Share on Facebook
Share on Twitter
LIVE
Топ мэдээ